Мэргэжлийн тодорхойлолт
Нүүр амны түгээмэл тохиолдог өвчин эмгэгүүд , согог болон гажгуудын шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх үндсэн зарчмыг судалж үйлчлүүлэгчдэд нүүр амны мэргэжлийн үйлчилгээг хүргэх,оношилгоо ба эмчилгээ хийх шүд, нүүр амны алдагдсан үйл ажиллагааг нөхөн сэргээх мэдлэг чадвар эзэмшсэн эмчийн суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн болно.
Тавигдах шаардлага
Хими, физик, математик, биологи зэрэг хичээлүүдийн суурь мэдлэг сайтай байх. Тухайн мэргэжилд дур сонирхолтой байх.
Бодит байдал
Шүдний эмчийн мэрэгжил нь ажлын ачаалал өндөртэй , шүдний нүүрний гажиг заслын багаж тоног төхөөрөмжтэй байж бүрэн ажиллаж чадна. Амны хөндийн элдэв үрэвсэл өвчинтэй хүмүүстэй ажиллах шаардлага гардаг тиймээс халдвар хамгаалал байнга шаарддаг. Шүд нь өвдсөн стрэсс ихтэй өвчдөнүүдтэй ажиллах нь амаргүй ч дадлагжин суралцдаг.
Мэргэжлийн хөрвөх чадвар
Шүдний эмчийн мэргэжлээр 6 жил суралцаж төгсдөг бөгөөд энэ хугацаанд сурсан мэдлэгээ ашиглан улсын болон хувийн шүдний эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, эмнэлгүүд, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөрвөн ажиллах боломжтой.
Байршил
Ихэвчлэн төв суурин газар эмнэлгийн бүсд, байрлан ажиллана.
Цалин
1.500.000-1.900.000₮